Saturday, December 12, 2009

Ганцаардал

Дэргэд минь амьдрал ус мэт шуугиж байхад
Дэндүү ч гэмээр нам гүм дотоод ертөнцдөө
Дэнлүү асааж бодлоо гэрэлтүүлэн гуниглаад
Дэнгийн эрвээхэй мэт ядмагхан дүрд хувилна
 
Үл сонсогдох аялгуугаа зүрхэн тушаа шивнэж
Үл харагдах зовлонгоо аньсган завсраа нууж
Үл үзэгдэх уйтгараа инээмсэглэлдээ хадгалж
Үрж барагдах амьдралаа цаг хугацаанд даатгалаа
 

Мартагдаж, далдын далд орхигдох өнгөний хорвоод
Маргааш өмсөнө гэж цэнхэр даашинзыг юунд зэхнэ вэ
Мөнхөрч үеийн үед үлдэхгүй цаг хугацааны өрөөнд
Мөрөөдөл хүслийн гэгээн үгсээ хаашаа илгээнэ вэ
 
Хааяаа өөрөөсөө ингэж ахин дахин асуугаад
Хариулт олдохгүй мунгинаж гунигийн далайд сэлүүрдэн
Хан хорвоогийн мананд ганцаар төөрөхийн зовлонгоос
Харсан зүгтээ зугтмаар, даажмаар

No comments:

Post a Comment