Saturday, December 12, 2009

Нэг ширхэг цэцэг


уран зохиол, өгүүллэг“Ганцханыг л єгєєч” энэ бол Юмикогийн хамгийн сайн цээжилсэн анхны vг байлаа.
Дайн хараахан дуусах болоогvй байлаа. Энэ vед банш, хатуу чихэр, шоколад авахаар хаашаа ч явсан олдоггvй байлаа. Хєнгєн зуушны газарт ч байхгvй. Идэх юм гэвэл цагаан удааны оронд картаар єгдєг тємс, буурцаг, хулуугаас єєр зvйлгvй.
Єдєр бvр дайсны онгоц нисэн ирж бємбєг хаядаг байлаа. Хот ар араасаа шатаж vнс нурам болж байв.

Юмикогийн гэдэс vргэлж єлсдєг байх даа. Хоолны цагаар ч, vдийн хоолны цагаар ч нєгєє vгээ хэлж хоол нэхнэ.

Тэгтэл Юмикогийн ээж “За одоо ганцханыг шvv” гэж хэлээд єєрийнхєє хоолноос нэг хэсгийг Юмикод хуваан єгєв. “Ганцханыг л, ганцханыг л…” гэх vг ээжийнх нь амны уншлага болчихсон байв. Юмико санамсаргvй ээжийнхээ энэ vгийг цээжилчихсэн ажээ.
“Их єрєвдмєєр хvvхэд шvv тээ. Ганцханыг л єгєєч гэж хэлбэл юу ч байсан авч чадна гэж боддог юм” гэж ээж нь нэг удаа хэлтэл аав нь гvнзгий санаа алдаад ийн хэлэв. “Энэ хvvхэд нэг насаараа бvгдийг нь єгєєч, уул шиг ихийг єгєєч гэж хэлж мэдэхгvй єнгєрч магадгvй. Ганцхан ширхэг л тємс, ганцхан ширхэг л цагаан будааны ороомог, ганцхан ширхэг хулууны чанамал гээд бvгд ганцхан ширхэг… ганцхан ширхгийг л єгєхєд байрладаг. Баярлаад ганцханаас илvvг авдаггvй байж магадгvй. Чухамдаа том болоод ямар хvн болох юм бол доо” гээд Юмиког дээш єргєв.

Зєвхєн тэр vеэс ч биш, ер нь байдал тийм сайнгvй байсан бєгєєд Юмикогийн аав ч гэсэн дайнд явахгvй бол болохгvй єдєр болов. Аав нь дайнд явах єдєр Юмико ээждээ vvрvvлэв. Хол байдаг галт тэрэгний єртєє хvртэл гаргаж єгєхєєр явлаа. Ээжийнхээ хийж єгсєн хєвєнтэй малгайг ємсєєд явжээ. Ээжийнх нь мєрєндєє vvрсэн цvнхэнд самбаа, эм, картын барааны тасалбар, тэгээд хамгийн чухал нь цагаан будаагаар хийсэн ороомог зэргийг хийсэн байлаа.

Юмико будааны ороомог байгаа гэдгийг сайн мэдэж байгаа болохоор “Ганцханыг л єгчих будааны олоомог, ганцханыг л єгєєч” гэсээр байгаад єртєєнд хvрэхэд бvгдийг нь идчихсэн. Ээж нь дайнд явж буй нєхєртєє охиныхоо уйлсан царайг харуулахгvйн тулд тэгсэн юм болов уу даа. Єртєєнд дайнд явж байгаа хvн дvvрэн байсан бєгєєд vе vе “Мандтугай” гэх нь сонсогдоно. Бас баатарлаг цэргийн дуу дуулах нь ч сонсогдоно.
Юмико болон тvvний ээж хоёроос єєр гаргаж єгєх хvнгvй аав нь галт тэрэгний тавцангийн захад зогсон Юмиког тэврээд “Мандтугай” гэдэг vгийг аяархан хэлж цэргийн дуу дуулж эхэллээ. Ямартай ч дайнд явж байгаа гэхээргvй байлаа.
Тэгтэл хэзээ хэзээгvй галт тэрэг ирэх гэж байгаатай зэрэгцэн Юмико нєлєє “Ганцханыг л єгєєч” гэдгээ хэлж эхлэв.

Тэгтэл аав нь ийн хэлэв:
“Аль хэдийнэ бvгдийг нь идчихсэн шvv дээ. Манай Юми сайн хvvхэд шvv, аав нь цэрэг болчихсон, мандтугай гэж хэлээрэй”.
Юмиког ээж нь бvvвэйлсэн ч тасралтгvй уйлсаар байлаа. Энэ хооронд аав нь алга болчихов. Тэрбээр галт тэрэгний ойролцоох хог хаядаг газраас космос цэцэг олж харсан юм байна.

“Юми за, ганцханыг л єгье дєє. Ганцхан ширхэг цэцэг, сайн хараарай” гэхэд тэрбээр хєлєє хєдєлгєн маш их баярлав.
Аав нь vvнийг харан баярлан инээгээд Юмикогийн барьж буй нэг ширхэг цэцгийг харсаар галт тэргэнд суугаад явчихлаа.

No comments:

Post a Comment