Thursday, December 10, 2009

Гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэр урт настай вэ?

Хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнийхээ хугацааг дуусаж буй эсэхийг шалгаж үзэж байх нь чухал. Гоо сайхны бүх бүтээгдэхүүн хадгалах хугацаатай байдаг бөгөөд хугацаа нь дуусахаар үр дүн нь муудаж, бүр хортой ч байж болзошгүй байдаг юм байна. Түүнээс гадна хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь арьс халдваржуулж, цочроодог аж.
Сайн /эсвэл муу/ мэдээ дуулгахад гоо сайхны олонхи бүтээгдэхүүний найрлаганд химийн бодис ордог бөгөөд тэдгээрийг хэсэг хугацаагаар бактерийг саармагжуулах зориулалтаар ашигладаг юм байна. Тийм учраас гоо сайханчид гоо сайхны бүтээгдэхүүнийг 3-аас дээш жил хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

Сормуусны будаг
Энэ нь таны хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн дотроос хамгийн хурдан мууддаг хэрэгсэл юм. Сормуусны будагны хадгалах хугацаа нь дунджаар 3 сараас хагас жил хүртэл байдаг. Энэ нь хангалттай урт хугацаа мэт санагдаж байж болох боловч сормуусны будаг нойтон байдаг учраас түүнийг хэрэглэх бүрт дотогшоо агаар орж, амархан хатдаг. Ийм орчинд бактери үүсч, үржих нь амархан байдаг учраас халдвар авахгүйн тулд сольж байх хэрэгтэй. Сормуусны хатсан будган дээр ус нэмэх, эсвэл шүлсээрээ норгож болохгүй. Шууд шинийг худалдаж авах хэрэгтэй. Хэрвээ таны нүдэнд өвдөг гарвал, эсвэл нүдний өөр янз бүрийн халдвар авахаас сэргийлж, сормуусныхаа будгийг цаг тухайд нь сольж байгаарай.
Шингэн крем
Шингэн кремийг жилийн хугацаанд хэрэглэж болно. Ийм крем нь хоёр жилийн хугацаанд чанараа алдахгүй байж чаддаг. Зарим шингэн крем нь найрлагандаа тос, ус агуулсан байдаг учраас бактери үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг. Нүүрний арьсанд бактери дамжих магадлалыг багасгахын тулд нүүрэндээ крем тавихдаа цацдаг савтай крем сонгох, аль эсвэл аппликатор, пролон ашиглах нь зүйтэй. Долоо хоног тутамд пролоноо угаахаа /аль эсвэл солихоо / мартавзай. Үүнтэй адил суурь тавьдаг багсаа бас цэвэрлэж байх шаардлагатай. Бүлээн усаар щеткаг нь нүүр гарны савангаар угааж, арчилгүйгээр тавьж, хатааж байгаарай.
Энгэсэг
Энэ нь бусад гоо сайхны бүтээгдэхүүнийг бодвол хадгалах хугацаа нь арай илүү, хоёроос гурван жил байдаг. Эдгээрт шингэн крем, зовхины тени, шахмал пудра, хацар өнгөлөгч багтдаг. Хэрвээ эдгээр хуурай бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад бөөгнөрч, хуйлрах шинж тэмдэг илэрч эхэлбэл шууд хаях хэрэгтэй.
Нүд, уруул хүрээлэгч харандаа: Нүд, уруул хүрээлэгч харандааг тогтмол үзүүрлэж хэрэглэх юм бол хоёроос доошгүй жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэнэ.
Уруулын будаг, өнгөлөгч
Эдгээрийг жил хагасаас хоёр жилийн хугацаанд хэрэглэж болно. Тэдгээрийн чанарыг муудахаас хамгаалдаг бодис, будагч бодис, тос масло зэрэг нь хадгалах хугацааг нь уртасгаж өгдөг.
Арьс үрэвсч эхлэх, эсвэл халдвар авах анхны шинж тэмдэг илрэх юм бол арьсны халдвар авсан тэр хэсэгт оо энгэсэг түрхэхгүй байх хэрэгтэй. Жишээлбэл, уруул дээр юм гарвал уруулын будаг, уруул хүрээлэгч харандаагаа түр зуур хэрэглэхгүй байж, халдвар тархахаас сэргийлээрэй. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд хүний хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнийг хэзээ ч хэрэглэж болохгүй, өөрийхийгөө ч хүнд хэрэглүүлэх хэрэггүй. Хэрвээ таны хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний тань өнгө, үнэр нь өөрчлөгдөх ч юмуу, ямар нэг өөрчлөлт гарах нь анзаарагдвал тэдгээрийг дахин хэрэглэхгүй байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment