Thursday, December 10, 2009

Мэрилин Монрогийн гайхалтай кадрыг Дэлхий дахин үзэхийг хүсчээ

Хэдэн сарын өмнө Лас-Beracт болсон “Julions Auctions” дуудлага худалдаан дээр Холливудын алдарт жүжигчидийн, нэрт хүмүүсийн эд юмсыг дуудлага худалдаагаар зарсан. Энэ үеэр Мэрилин Монрогийн видео бичлэг 60 000 доллараар зарагдсан. Түүнээс гадна дуудлага худалдаан дээр Марлон Брандогийн гарын үсэгтэй “Загалмайлсан эцэг”-ийн кино зохиол, хүнтайж Чарльз ба Диана гүнжийн хуримын зүсэм бялуу гээд алдартай хүмүүсийн олон эд юмс зарагдсан ч хамгийн их сонирхолтой татаж байсан зүйл нь Мэрилин Монрогийн дүрс бичлэг байжээ.


Сонирхогчийн 47 минутын бичлэгтэй хальсан дээр 1961 оны “The Misfits” киноны сургуулилт бичигджээ. Энд Монро амьдралд ямар байдаг тэр хэвээрээ гарсан гэнэ. Энэ бичлэгийг худалдаж авсан хүнээс хүмүүсийн хүсч буй нэг зүйл нь тэр бичлэгийг үзүүлэх хүсэлт юм. Хэрвээ худалдан авагч зөвшөөрөхгүй бол алдарт жүжигчний хальсанд мөнхөрсөн гайхамшигт зураглалыг дэлхий нийт үзэж чадахгүй өнгөрөх юм.

No comments:

Post a Comment