Thursday, December 10, 2009

Илтгэл дээр гаргадаг 10 муу зуршил

# 1: Тэмдэглэл унших
Чадварлаг илтгэгч тэмдэглэл, гар бичмэл болон PowerPoint-ын слайд харж ярьдаггүй. Хааяа нэг тэмдэглэлрүүгээ анхаарал хандуулах нь зөвшөөрөгддөгч, урьдаас бэлдсэн зүйл шууд уншиж, ярих нь байж болошгүй алдаа. Энэ үйлдэл нь сонсогчтой тогтоож байгаа харилцан ойлголцол, хамтын итгэлцлэлийг навс унгадаг.

Оронд нь хийх зүйл
Материалаа бүрэн гүйцэд ойлгож өөрийн болгох, ярих зүйлдээ төгс эзэмдэгдэх хүртэл урьдчилан сайтар давтаж, дахин дахин өөрийгөө шалга.
# 2: Харцаар харилцахаас зайлсхийх
Харцаар харилцах явдал нь итгэл үнэмшил, найдвартай байдал, харилцан ойлголцлолыг бий болгоход шийдвэрлэх үүрэгтэйг чадварлаг илтгэгч ойлгодог. Олон бизнесменүүд бүх зүйл /хана, ширээ, компьютер, сонсогч/-рүү харж ярьдаг муу зуршилтай байдаг, харин сонсогчруу харж ярьдаг нь цөөхөн байдаг.
Оронд нь хийх зүйл

Хамгийн багадаа хугацааны 90 хувьд сонсогчтойгоо нүдээр харилцаа тогтоох хэрэгтэй. Хааяа өөрийн тэмдэглэл болон слайдруугаа хальт харах нь зүйтэй боловч цааш хаашаа явахаа хэдхэн хормын дотор тодорхойлох хэрэгтэй. Та өөрийн сонсогчийн төлөө ярьдаг. Слайдтай биш сонсогчтойгоо ярилц.
# 3: Тохиромжгүй хувцаслах
Чадварлаг илтгэгч нар нь чухал харагддаг. Та хэзээ нэгэн цагт Donald Trump-ийг дээд зэргийн костюм, зангианаас өөр ямар нэгэн хувцас өмсөж байхыг харсан уу? Тэрээр бүр гольфийн талбай дээр ч саятан, за бүр тэрбумтан шиг харагддаг. Ихэнх бизнесийн удирдагч нар байгаа байр суурьнаасаа доош орсон хувцаслалт үзүүлэх хандлагатай байдаг. Тэд хямдхан костюм, элэгдсэн гутал, таарамжгүй хувцас өмөсдөг.
Оронд нь хийх зүйл Таны хувьд санал, зөвлөгөө нь үнэ цэнэтэй, итгэл төрүүлэхүйц байх тийм хувцасны дэлгүүр, худалдагчийг хайж ол. Өөрт үргэлж зохимжтой байхаар гэхдээ дурын нэгнээс жаахан дээгүүр хувцасла.
# 4: Сандрах, чичрэх, илүү хөдөлгөөн хийх
Чадварлаг илтгэгч нь өөрт үүсэх сандрал, илүү дохио зангаа, муу зуршлыг алхам тутам багасгаж, түүнээс зайлсхийж чаддаг. Гараа үрэх, чичрэх, хойш урагш найгах зэрэг үйлдэл нь сандарсан, тогтворгүй байгааг илэрхийлдэг. Эдгээр зуршил нь илтгэгчийн өөртөө итгэх итгэлийг бууруулдаг.
Оронд нь хийх зүйл
Шийдэл бол тун энгийн. Бүү гараа үр, найга, ганха. Таны илтгэлийн видео бичлэг болон давтан, сургуулилт таньд алдааг чинь хэлж өгөх болно.
# 5: Дутуу буюу ханаглтгүй бэлтгэл хийх
Чадварлаг илтгэгч бүр илтгэл нэг бүрээ чухал гэж үздэг бөгөөд хангалттай бэлтгэл хийдэг. Чанга дуугаар ярьж хангалттай бэлтгэл хийгээгүйн үр дүн нь муу илтгэл байдаг.
Оронд нь хийх зүйл
Жишээлбэл: John Chambers / Cisco CEO / -ын дохиог ашигла. Тэрээр илтэгэлийнхээ бүрэлдэхүүн нэг бүрийг давтахад цаг зарцуулдаг. Ингэхдээ хэзээ, хаагуур сонсогчдынхоо дундуур явахаа слайдынхаа урсгалтай зохицуулж бэлддэг байна.

# 6: Номхон зогсох /цэрэг адил/
Чадварлаг илтгэгч нь хөшсөн байдалтай байдаггүй. Тушаалаа хүлээсэн цэрэг адил номхон зогсох нь илтгэлийг залхуутай болгодог.
Оронд нь хийх зүйл
Хөдөл, яв, гарын хөдөлгөөн ашигла. Чадварлаг илтгэгч нь биеийн хөдөлгөөн болон дуу хоолойгоороо илтгэлээ амьлуулж, сонсогчийн сэтгэлийг хөдөлгөж чаддаг.


#7: Bullet points /гол санааг илэрхийлсэн үг, үгүүлбэр/-оо цээжээр унших

Олон илтгэгчид слайд дээрх bullet points-оо үг бүрчлэн уншдаг.
Оронд нь хийх зүйл
Слайд дээрээ хэтэрхий олон үг бүү бич. Слайд дээр мөрөнд 4 үг, доошоо 6 мөрөөс ихгүй байхаар бичих зарчмыг баримтлах хэрэгтэй. Слайдаа илүү их агууламжтай болгох, түүх, онигоогоор баяжуулах болон агууламжаа өнгөөр ялгаж өг. Сонсогчид слайдыг өөрсдөө уншиж чадна гэдэгт та итгэх хэрэгтэй.

# 8: Хэтэрхий удаан ярих

Өөрийн санаагаа товч, ойлгомжтой, дүрэлзсэн байдлаар илэрхийлэх нь удирдагчид хичнээн чухал болохыг чадварлаг илтгэгч ойлгосон байдаг. Сонсогчдын анхаарал ойролцоогоор 18 минутын дараа сарнидаг болохыг судалгаа харуулдаг.
Оронд нь хийх зүйл
Бүх хэлэх зүйлээ хянан засварла. Та 30 секунд зарцуулаад, хэлж чадах зүйлдээ 5 минут зарцуулаад байгаа юм биш биз? Та юуг хураангуйлж, багасгаж чадах вэ?

#9: Хангалтгүй сэтгэлийг нь хөдөлгөх
Чадварлаг илтгэгч нь сонсогчдынхоо анхаарлыг өөртөө татаж чаддаг. Судалгаанаас харахад сонсогч, оролцогчид нь таны илтгэлийн эхэнд болон сүүлд хэлсэн зүйлийг л санаж байдаг.
Оронд нь хийх зүйл
Таны сонсогчид юуны учир таны илтгэл, ярианд сэтгэл татагдах ёстойг хэл. Анхааралтай байх шалтагыг тэдэнд өг.




# 10: Урам зориг, хөөрөл багатай төгсгөл хийх
Чадварлаг илтэгчид нь илтгэлээ сэтгэл хөдөлгөсөн, сэдэлжүүлсэн бичлэгээр төгөсгөдөг. Ихэнх илтгэгч нар илтгэлийнхээ дундах хэсгийн агууламжийг их чухал агууламж гэж боддог. Энэ нь мэдээж чухал гэхдээ сонсогч нь тодорхой цаг хугацааны дараа илтгэлийн төгсгөлд хэлсэн зүйлийг л санаж байдаг.
Оронд нь хийх зүйл
Илтгэлээрээ дамжуулж хэлэх гэсэн зүйлээ эцэст нь дүгнэж, дахин хэл.

No comments:

Post a Comment