Thursday, December 10, 2009

Үс угаах урлаг ба сайхан үсний нууц

Үс хэзээд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн нэг хэсэг байдаг болохоор эрүүл, өнгөлөг үстэй байхыг хүсдэггүй хүн гэж байхгүй байх. Ингээд ус угаах дараах зөвлөгөөг хүргэе. Үсний хамгийн чухал энгийн арчилгаа бол угаалт. Гэхдээ угаахад учир байна.

1. Үсээ угаахын өмнө заавал самнаж, ширэлдээг нь гаргах хэрэгтэй гэнэ. Чухамдаа энэ нь үсийг гэмтэж, тасархаас сэргийлэхийн дээр үсний өөрийнх нь тосыг үсний бүх хэсэгт тараан янз бүрийн шампунь болон шингэн савангийн хурц химийн бодисоос давхар хамгаалж өгдөг байна.

2. Угаах усны хэм маш чухал. Халуун усаар угаах нь тийм ч сайн хэрэг биш. Учир нь хэт халуун ус нь үсийг илүү хуурайшуулна. Түүнчлэн бидний хэлж заншсанаар түүхий усаар үсээ угаах нь муу. Тиймд аль болох ус цэвэршүүлэгчээр шүүсэн ус хэрэглэж байхыг зөвлөж байна.
3. Хэрэглэх шампунь болон ангижруулагч хамгийн гол нь таны үсний онцлогт тохирсон байх шаардлагатай. Учир нь үүнийг тодорхойлоогүй хамаагүй бүтээгдэхүүн хэрэглэснээс үс хагтах, үс унах, хуурайших загатнах зэрэг сөрөг нөлөөллүүд үүсдэг байна.

4. Үс угаах үед үс маш эмзэг хэврэг байдалтай байдаг учраас чангаар үрж, дарж, майжихгүй аль болох зөөлөн, тэгээд бага зэрэг иллэг хийх маягаар угаах хэрэгтэй юм.

5. Хэрвээ үсээ угаасны дараа таны үс нэг л биш санагдаж, эрүүл биш, тослогдсон мэт харагдвал шампуниа солиод үзээрэй.

6. Эцэст нь үсээ угаасныхаа дараа яаран самнах гээд хэрэггүй. Жаахан хатаасныхаа дараа самнаарай. Мөн самандаа бага хэмжээний үсний тос эсвэл ангижруулагч цацаж байгаад самах нь үсийг өдрийн турш ширэлдүүлэхгүй байлгадаг байна.
нэмэлт мэдээлэл: Үс сайхан бол зүс сайхан

No comments:

Post a Comment