Sunday, November 8, 2009

Эмэгтэй хүнд ямар малгай зохих вэ?

Сэтгэл татахгүй бүхэн үхмэл үнэтэй, дэгжин, хээнцэр малгай өмссөн хүн бүхэн гоё харагдаж чаддаггүй. Хамгийн гол нь малгайгаа нүүр царианы хэлбэртээ, үс засалт, насны байдалдаа тохирохоор сонгох нь чухал юм. Гонзгой нүүртэй эмэгтэйд өндөр оройтой малгай огт зохидоггүйн дээр жижиг, навтагар малгай ч эвгүй, сүргүй харагдуулдаг.


Өргөн нүүртэй манай монголчуудад хүрээгүй, эсвэл дух хаасан, намхан оройтой өргөн малгай бүр тэг дугуй болгочихдог гэмтэй. Ийм бүсгүйчүүд нарийн хүрээтэй, өндөр оройтой малгай сонговол эвтэйхэн харагдана. Доошоо нарийссан нүүртэй бол дух хаасан малгайнаа зайлсхий Харин өргөссөн бол орой дээрээ нугалаа, чимэглэлтэй, чамин малгай өмсөх нь зохимжтой,