
“Ганцханыг л єгєєч” энэ бол Юмикогийн хамгийн сайн цээжилсэн анхны vг байлаа.
Дайн хараахан дуусах болоогvй байлаа. Энэ vед банш, хатуу чихэр, шоколад авахаар хаашаа ч явсан олдоггvй байлаа. Хєнгєн зуушны газарт ч байхгvй. Идэх юм гэвэл цагаан удааны оронд картаар єгдєг тємс, буурцаг, хулуугаас єєр зvйлгvй.
Єдєр бvр дайсны онгоц нисэн ирж бємбєг хаядаг байлаа. Хот ар араасаа шатаж vнс нурам болж байв.
Юмикогийн гэдэс vргэлж єлсдєг байх даа. Хоолны цагаар ч, vдийн хоолны цагаар ч нєгєє vгээ хэлж хоол нэхнэ.